Энэ сарын 26-ны өдрийн 00.00-04.00 цаг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй баар, цэнгээний газруудад шөнийн шалгалт хийжээ.
Оршин суугчдаас удаа дараа ирсэн гомдлын дагуу 2018.04.26-ны шөнийн шалгалтанд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй 11 баар караоке, 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй нийт 19 баарны үйл ажиллагаанд зохих журмын дагуу хяналт хийсэн.
Шалгалтаар 3 дугаар хорооны 11, 7 дугаар хорооны найман аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахад 01:30 цагт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сондуулт эг ХХК-ий Моника баар 21 насанд хүрээгүй иргэнд үйлчилсэн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцохоор холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Гүжир тэнгэр” ХХК-ний үйл ажиллагаа нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандартын шаардлага хангаагүй зөрчил илэрсэн тул торгуулийн арга хэмжээ авч ажилласан юм. 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “АЭБ”ХХК-ний бааранд их засвар хийж байсан тул сарын хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Чимээ их гаргаж байсан “АЭБ” ХХК-ний караокег хаалгаж, үйл ажиллагааг түр зогсоосон. Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Баянцээлийн гудамжинд байрлах түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэж, зам засварын ажил хийгдэж байгаатай холбоотой гудамж талбайд хөл хөдөлгөөн багатай байлаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.