Цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагыг нийслэлийн долоон дүүрэгт энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэ хүрээнд нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдаж, цэрэг татлагатай холбоотой цаг үеийн асуудал, бэлтгэл ажил зэргийг хэлэлцлээ.
Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажилд бэлтгэл ажил бүрэн хангагдсан, цэргийн зарлан дуудах мэдэгдэл 94.6 хувьтай байна. Үүний дараа НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, Дэд хурандаа Т.Мөнхбаяр Нийслэлийн хэмжээнд цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн “Эрүүл мэнд- Цахим бүртгэл” хөтөлбөр зохион байгуулж байгаа тухай танилцуулга хийхдээ “Тус мэдээллийн сангаар дамжуулан цэргийн насны иргэдийн өвчний бүртгэл, эмчийн бүртгэл, цэрэг татлагын бүртгэл, Хувийн мэдээлэл өөрчлөх зэрэг засварлаж, нэгдсэн бүртгэлтэй болох юм.
Штабын эрхээр ороход эмчийн мэдээлэлд завсар хийх боломжгүй. Зөвхөн өөрийн мэдээллийг архивлахаас өмнө засах устгах боломжтой аж. Цэргийн насны иргэдийн өвчлөлийн түвшинг тодорхойлсоноор цэргийн насны иргэдийн эрүүл мэндэд тавих хяналт дээшилж, цэргийн насны иргэдийн эрүүл мэнд сайжирна. Цэргийн насны иргэдийн өвчлөлийн түүх /мэдээлэл/-тэй болж, назологи, өвчлөл, эрүүлжилтийг нэг дор он, оноор харж болно. Эмч нарын хариуцлага дээшилж, бүртгэл, мэдээллийн хурд нэмэгдэнэ” гэв.
Цэрэг татлагын үеэр өгдөг мэдээг өдөр бүр Нийслэлийн цэрэг татлагын товчоонд 20.00 цагт утсаар өгнө. /322401/
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.