Монголын боулинг сонирхогчдын холбооноос 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Big bowling friendship-2018” үндэсний лигийн нэгдүгээр тойргийн дөрөвдүгээр шатны тоглолт уржигдар буюу 6 дугаар сарын 9-нд “Big bowling” төвд боллоо.
.jpg)
Уламжлал ёсоор 14 багийн 42 тамирчин оролцсоноос Ч.Элбэгзаяат ахлагчтай Ж.Цэвэгмид, С.Хандаа нарын хошой аварга болж,
хоёрдугаар байранд Ж.Содномдорж ахлагчтай Х.Хишигбат, Л.Мөнхгэрэл нарын баг орж, гуравдугаар байранд Ц.Лхаасүрэн ахлагчтай Б.Оюунболд, Б.Тамир нарын баг шалгарлаа.
.jpg)
Шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс Х.Хишигбат (225 оноо), эмэгтэйчүүдээс “Big bowling” клубын С.Дэлгэрцэцэг (214 оноо) нар тодорлоо.

Баг тус бүр 6 тоглолт гүйцэтгээд, шилдэг 6 баг хасагдах шатанд өрсөлдсөн. Өөрөөр хэлбэл, 6-гаар гарсан баг нь 5-аар гарсан багтайгаа халз тоглож, ялсан баг нь дээш өгсөх зарчмаар энэ удаагийн тэмцээний аваргыг тодруулсан.