Замын цагдаагийн урд гүүрэн гарц баригдаж байгаатай холбоотойгоор 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр буюу Даваа гарагийн 05:00 цагаас эхлэн Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпын гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Шинээр баригдаж буй гүүрийн А рампын тулгуурт орсон дулаан, цэвэр усны шугам шилжүүлгийн ажил, гүүрийн трасст орсон 10 кВ-ын цахилгааны шугамуудыг шилжүүлэхтэй холбогдуулан Дунд гол дээгүүр таван цэгт тулгуурыг угсрах, Нарны замаас Дамдинсүрэнгийн гудамжны уулзвар хүртэлх хэсгийн цахилгаан, холбооны шугамын шилжүүлэг, дулааны шугамын нэвтрэх сувгийн L хэсгийн бетон цутгалтын ажил хийгдээд байгаа юм.
Иймд хөдөлгөөнд оролцогч иргэн та Энхтайваны өргөн чөлөө, Нарны Зам, Юнескогийн гудамж буюу Буянгийн замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.