Удахгүй болох гэж буй ХMF фестивалийн хүндэт зочдыг зохион байгуулагчид урьж лайв хийсэн. Гэсэн хэдий ч сэтгэл хөдлөл өндөртэй дуучин Ука хамт яриа өгч буй хүмүүсээ үл ойшоосон хандлага гаргасан нь олныг бухимдуулж байна. "Хит дуутай, хийсэн зүйлтэй байж болно. Гэхдээ хүнийг хүндэлж чадахгүй байгаа хүн өөрөө хүндлэл хүлээж чадах уу" гэх мэт урам хугарсан сонсогчдынх нь постууд хөвөрсөөр л...
Гэхдээ тэрээр буруугаа ойлгон уучлалт гуйлаа.
Хүн бүр алддаг. Уран бүтээлч хүнд хэсэг зуур "тэнгэрт нисчихээд бууж ирж чаддаггүй" үе гэж байдаг байх. Гэхдээ буруугаа ойлгож, уучлалт гуйж байгаа нь сайн хэрэг. Алдаагаа хэрхэн засахыг цаг хугацаа харуулах биз.