
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Сансрын хөлөг” тоглоомоор тоглож байсан хүүхдүүд гэмтсэн хэрэг өнөөдөр 14 цагийн орчимд гарлаа.
Дөрвөн хүүхэд гэмтсэний хоёрынх нь биеийн байдал хүнд үлдсэн хоёр хүүхэд нь хөнгөн гэмтжээ.Осол гарах үед иргэд түргэн тусламж, ОБЕГ-т дуудлага өгснөөр гэмтсэн хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
Тоглоом ажиллаж байхдаа хугарсан бөгөөд гэнэт унахад нь айж сандарсан эцэг эхчүүд хүүхдээ гарган авсан байна. Энэхүү тоглоом олон жилийн насжилттай аж.
Одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Хүүхдийн паркын зүгээс мэдээлэл гаргаагүй байна.