Энэ сарын 12-нд Сингапурт АНУ-Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт болсон билээ. Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг энхийн замаар шийдсэн Д.Трамп олны талархлыг хүлээгээд байна. Уулзалтын дүнд Д.Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай баримт бичигт тодорхой, нарийн ширийн зүйлийг агуулаагүй ч тэд гарын үсэг зурсан юм. Тэгвэл Норвегийн Засгийн газрын эвсэлд ордог Хөгжил дэвшлийн намын депутатууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ.