Зургадугаар сарын 17-ны ням гариг. Билгийн тооллын 4, есөн улаан мэнгэтэй цагаан луу өдөр. Өглөө нар 04.54 минутанд мандан, орой 20.53 минутанд жаргана.
Уг өдөр хулгана, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд луу, могой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийлээрэй. Эл өдөр ан гөрөө хийх, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах зэрэг үйлэнд сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үсээ засуулбал бие эрхтний хүч сайжрах болно.