Улаанбаатар хотод Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум болохтой холбогдуулан форумд оролцохоор ирсэн зочид, төлөөлөгчдийг НЗДТГ-ын төлөөлөгчид хүлээн авч уулзаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНХАУ-ын Тяньжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Тяньжин хотын Байгаль орчны газрын орлогч дарга Си Жин, Тяньжин хотын Байгаль орчны хүрээлэнгийн дэд дарга Кан Лэй тэргүүтэй төлөөлөгчид байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.