"Хөх Монгол" бүлгэмээс өнөөдөр төрийн түшээдийн хууль бус үйлдлийг илчилж хэвлэлийн бага хурал хийлээ. Тус бүлгэмийн тэргүүн Хонхэрээдийн Б.Энхбат мэдэгдэхдээ "Би энэ цаг мөчөөс эхлэн хэвлэлийн хуралд бүлгэмээ төлөөлж ганцаараа оролцох болно. Учир юу гэвэл манай бүлгэмийн бусад гишүүдийг хууль цагдаагийнхан болон эрхтэн дархтнууд зүгээр байлгахгүй байна. Бид өмнө нь Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хууль бус үйлдлийн талаар мэдээллэж байсан бол энэ удаад бас нэг эрхмийн буруутай үйлдлийг илчлэх болно. Газрын наймааг өмнө нь УИХ-ын эрэгтэй гишүүд л хийдэг байсан бол одоо эмэгтэй гишүүд хүртэл оролцдог болжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхорол "Дэрэвгэр жиргэрүү"-г БНХАУ-руу их хэмжээгээр гаргах зөвшөөрлийг олгочихоод үүнийгээ хогийн ургамал гаргаж байна гэж тайлбарласан байдаг. Яг үнэндээ эмзүйч, ургамал судлаачдын үзэж байгаагаар энэ ургамал хүн орхоодойтой дүйцэхүйц ач холбогдолтой олон өвчнийг анагаадаг ургамал юм. Ийм үнэ цэнэтэй баялгаа харь улс руу зүгээр урсгаж байгаад харамсаж байна. Мөн Туул голын сав газарт байшин барилга барих зөвшөөрлийг энэ хүн олгосон. Эмэгтэйчүүд хүртэл газрын наймаа хийгээд байхаар улс орон маань өөдлөх үү. Цуглуулсан баримтаа бид эхлээд хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах хүсэлт илгээдэг ч шудрагаар авч хэлэлцэхгүй байгаа тул хэвлэлд мэдээллэж байна" гэв.
Дэлгэрэнгүй сонсохыг хүсвэл дараах лайвыг үзэх боломжтой.
"