Худалдаа Эрхлэгчдийн Холбоо төрийн болон өрийн дарамтад өртөж байгаа талаараа өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр худалдаа эрхлэгчид мэдээллэхдээ "Цагдаа, хууль хүчний байгууллагын ганц дээрэлхэж чаддаг салбар нь худалдаа эрхлэгчид байна. Бид бусад шиг илүү юм хүсэхгүй. Зүгээр л биднийг тайван орхиод өгөөч гэж гуйя. Бодит байдал гэвэл худалдаачдын 83 хувь нь зээлтэй, 72 хувь нь эмэгтэйчүүд байна. Үүнээс 29,2 хувь нь өрх толгойлдог. Зээлийн дарамтад өдрөөс өдөрт гүн шигдэж, дааж давшгүй өрийн сүлжээнд орж байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалж, төр засагт дуу хоолойгоо хүргэе гэсэн юм" гэв.
Дэлгэрэнгүйг сонсохыг хүсвэл дараах лайвыг үзэх боломжтой.