Дэлхийн аваргын тэмцээн эхлээд, хүүхэд залуусыг шуугиулж байна. Сайны хажуугаар саар гэгчээр дуртай спортоосоо болж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу 2018 оны зургадугаар сарын 18-ны өдөр 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбай дээр тоглож байсан хүүгийн толгой дээр хаалганы хөндлөвч төмөр унаж, амиа алджээ.
Хүү 11 настай байсан бөгөөд тус сургуулийн тавдугаар ангийн хүүхэд байжээ. Хэргийн шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм