Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны гишүүн байгууллагууд өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийлээ. Тэдний үзэж байгаагаар МҮЭХ-оос сүүлийн жилүүдэд явуулж байгаа ажиллагааа нь дүр эсгэсэн байдалтай, хамтын маргааныг үр дүнд хүргэж чадахгүй байгаа тул гишүүд нь итгэл алдарч байгаагаа илэрхийллээ. Тиймээс МҮЭХ-ны ерөнхийлөгчид болон ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдэд хандан дараах шаардлагыг хүргүүлжээ. Үүнд:
- Монгол Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхий зөвлөлийн хурлыг 2018 оны 9-дүгээр сарын 18-ны дотор хуралдуулах товыг тогтоож, уг хурлаар МҮЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах
Дээрх шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд анхан шатны ҮЭ-ийн хороод нь МҮЭХ-ны гишүүнчлэлээс татгалзахаа мэдэгдэв. Дэлгэрэнгүйг лайваас үзэх боломжтой.