
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Германы эдийн засаг хөгжлийн яамтай хамтран “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөнийг энэ сарын 18-19-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Зөвлөлгөөний хүрээнд МСҮТ-үүд “Мэргэжил бүхэн сайхан” хамтарсан өдөрлөгийг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Барилгын политехникийн коллеж, Монгол Солонгосын хамтарсан МСҮТ, УБТЗ-ын харъяа МСҮТ болон Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймагт үйл ажиллагаа явуулж буй МСҮТ-ийн багш, оюутнууд оролцож байна.
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэлжээ.