
Ази, Номхон далайн бүс нутгийн 50 орчим улсын төлөөлөгч долдугаар сарын 3-6-нд Улаанбаатарт уулзаж 2018-2020 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийхээ төлөвлөх гэж байна.
48 улсаас Засгийн газрын өндөр дээд хэмжээний 3000 орчим албан тушаалтан ирнэ
"Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор зохион байгуулагдах тус хуралд өнөөдрийн байдлаар Ази, Номхон далайн бүс нутгийн 48 улсын засгийн газрын түвшний өндөр дээд хэмжээний албан тушаалтан оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Монгол Улс Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гаргасан ахиц дэвшлээ бүс нутагтаа таниулна
Хурлын төгсгөлд 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх арга хэмжээг тодотгож, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл баримт бичгийг хэлэлцэн гаргана.