
Энэ сарын 23-24-ний өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно хэмээн Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдэгдээд буй. Тэгвэл энэ амралтын өдрүүдээр цаг агаар өдөртөө +19-өөс +20 хэм хүртэл дулаарах бол шөнөдөө +11-15 хэмийн дулаан байх юм байна.
Мөн үүлэрхэг, салхи баруун өмнөөс секундэд 8-10 метрт хүрнэ. Мөн харьцангуй чийгшил 28 орчим хувь, агаарын даралт 860 орчим гектопаскаль байна. Даралт оройдоо тогтвортой байна.
