
Монгол Улсын хэмжээнд зам тээврийн осол, хэргийн гаралт буурсан хэдий ч ойрын өдрүүдэд орон нутгийн замд хүний амь нас хохирсон, тэр дундаа хоёроос дээш хүн нас барсан гэмт хэргүүд олноор бүртгэгдсэн байна.
“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл-2018” нэгдсэн арга хэмжээг эхлүүлж байгаатай холбогдуулан Замын цагдаагийн албаны даргаас аймаг, дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс, тасгийн дарга нарт замын хөдөлгөөнд оролцогчдод тавих хяналтыг чангатгах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор онлайн хурлыг энэ оны зургадугаар сарын 19-ний өдөр зохион байгуулж, ажлын чиглэлийг хүргүүллээ.