
.jpg)
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг угтан "Бүтээлч Монгол 2018" үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн худалдаа нь үндэсний үйлдвэрлэгчийн үйл ажиллагааг дэмжих, урамшүүлах, шинээр гарч ирж буй аж ахуйн нэгжүүдийг зэх зээлд таниулах зорилготой аж.
Үзэсгэлэн худалдаа "Мишээл экспо" төвд ирэх сарын 02-н хүртэл гарна.