Долдугаар сарын 01-ний ням гариг. Билгийн тооллын 18, дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр. Өглөө нар 05.02 минутанд мандан, орой 20.55 минутанд жаргана.
Уг өдөр бар, нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд луу, хулгана жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийлэх нь зүйтэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавих зэрэг үйлэнд сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үсээ засуулбал эд малын гарлагатай болно.