Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 20 хэм дулаан байна.
Төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар усархаг бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын талаар 26-31 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.