Epoch хэмээх дуучны "Араатан" гэх нэртэй дуу олон нийтийн дургүйцлийг багагүй төрүүлээд байна. Дууны үгэнд "Би дараагийн охиныг араандаа хийгээд зуучихсан байгаа, өмнөхийг нь шуудайнд хийгээд нуучихсан байгаа", хүчирхийлнэ, эзэмдэнэ, ална гэсэн үгнүүд цөөнгүй байгаа учир гэмт хэргийг өөгшүүлсэн, өдөөн турхирсан хэмээн үзэж байгаа юм. Иймд Цагдаагийн ерөнхий газраас хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд үүнд дургүйцсэн дуучин залуу олон нийтийн цахим сүлжээгээр "Хэн ч намайг зогсоож чадахгүй" хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.