Азийн сайд нарын бага хурал болох гэж буйтай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн энэ сарын 6-ныг Гэндэн, Сүхбаатарын гудамжийн замын хөдөлгөөнийг түр хязгаарлах аж. Тус хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны 3,000 гаруй төлөөлөгч оролцох юм.
Сүхбаатарын гудамж нь Засгийн газрын ордны баруун талын гудамж юм
Гэндэнгийн гудамж нь Засгийн газрын ордны зүүн талын гудамж юм.
ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Энэхүү өндөр дээд хэмжээний уулзалтаас шалтгаалж АСЕМ-тай дүйцэхүйц замын хөдөлгөөний зохицуулалт хийхээр болсон. Энэ өдрүүдэд Буянт-Ухаа, Шангрилла, АСЕМ вилла, Төрийн ордны баруун, зүүн талууд маш их ачаалалтай байна. Энэ хугацаанд нийтийн тээврээр зорчихыг зөвлөж байна" гэв.
Энэ хуралдаанаар бүс нутгийн хэмжээнд шинэ эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэн тэргүүнд анхаарах асуудлын талаар хэлэлцэж үндэсний болон гадаад улс орны төлөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүлэх бөгөөд бүс нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зөвлөмж болон хүргэгдэх юм.