Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ажлын гурван өдөр, нийт таван хоног амрахаар байна. Тухайлбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдөр долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд амрахаар заасан байдаг.
Тэгвэл долдугаар сарын 11-ний өдөр тухайн долоо хоногийн лхагва гарагт, 15-ны өдөр ням гарагт таарч байна. Харин 16-ны ажлын өдөр даваа гарагт таарч байгаа ажээ.