Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн тээврийнхэн хэрхэн ажиллах талаар мэдээлэв. Баярын үеэр нийслэлд үндсэн 89 чиглэлд 612, туслах дөрөвт бага багтаамжийн 11 автобус явах аж. Мөн зуслан руу гурван чиглэлээр тав, шөнийн тээвэрт гурван тийш 10 автобус үйлчлэх юм байна. Долдугаар сарын 11,12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс “Мишээл экспо” төв рүү нийт 11 чиглэлийн 88, “Дүнжингарав” худалдааны төв рүү 19 чиглэлийн 136 автобус явна.
“Мишээл экспо” болон “Дүнжингарав”-аас Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 20 автобус гурав, рейлбусын зогсоол буюу Дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх рүү гурван автобус 10 минут тутамд, Хүй долоон худагийн рейлбусын зогсоол буюу Давааны зөрлөгөөс морь барианы газар руу таван автобус дөрвөн минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.