Япон улсын “Тошиба” компани МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн “Электроникийн инженер” хөтөлбөрийн 13 төгсөгчийг мэдлэг, ур чадвараар нь шалгаруулан электроникийн инженерийн ажилд урьжээ. Тус сургуулийг энэ онд дүүргэсэн 11 төгсөгчийн долоо нь дээрх тоонд багтсан байна.
Залуус ялтсан төхөөрөмжийн загварын чиглэлээр ажиллах аж. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлд хамаарагдах 40 хөтөлбөрөөс Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд 12 нь харьяалагддаг байна.