ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс "Зээл гаргаж өгнө, виз гаргаж өгнө, мөнгө шилжүүлнэ" гэх заруудыг хуурамч фэйсбүүк хаягнаас зарын группуудээр тарааж байгаа талаар сэрэмжлүүллээ. Тухайлбал, гадаад улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байгаа тул иргэдийг дээрх утга бүхий заруудаар дамжуулж ямар нэг байдлаар мөнгө шилжүүлж хохирохгүй байхыг анхааруулж байна.