
Аймгууд баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх хугацааг өөрчлүүлэх саналаа Засгийн газарт ирүүлсний дагуу Засгийн газраас аймгуудын баяр наадмын товыг товлолоо. Тодруулбал,
- Архангай аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан учир баяр наадмыг долдугаар сарын 21-22-нд,
- Говийн бүсийн хурдан морины уралдаан болох учир Дорноговь аймгийн наадмыг долдугаар сарын 28-29-нд,
- Өмнөговь аймгийн наадмыг долдугаар сарын 05-06-нд,
- Говьсүмбэр аймгийн наадмыг долдугаар сарын 07-08-нд,
- Дорнод, Дундговь, Төв аймгийн наадмыг долдугаар сарын 09-10-нд,
- Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн наадмыг долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар тогтов.
Баяр наадам тэмдэглэх ажлын өдрүүдийг нийтээр тэмдэглэх баярын болон дараа долоо хоногийн амралтын өдрүүдэд шилжүүлэхийг аймгуудын Засаг дарга нарт зөвшөөрлөө.
Аймгууд баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх хугацааг өөрчлүүлэх саналаа Засгийн газарт ирүүлсэн байна