"Аав" киноны дүрээрээ шилдэг эрэгтэй жүжигчин болж байсан СТА Ц.Цэрэнболд гадаадын кино урлагт хөл тавилаа. Тэрээр Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The Rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кинонд тоглож байна. Зураг авалт Карпатын ууланд болж байгаа юм. Нийт 110 минут үргэлжлэх энэ киног Ахтем Сейтаблаев найруулахаар болсон.
Энэхүү кинонд “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливүүдын жүжигчин Томми Фланаган нартай хамтран тоглож байна. Тэрээр цахим хуудсаараа дамжуулан шинэхэн уран бүтээл дээр ажиллаж буйгаа хуваалцсан бөгөөд "Монгол зон олон минь дэмжээрэй" хэмээн уриаллаа.