Дахин нэг хүүхэд тогонд цохиулж нас барлаа. Тухайлбал, Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны тогтой утсанд өчигдөр буюу 2018 оны долдугаар сарын 05-ны 15.00 цагийн үед хүүхэд цохиулж нас барсан байна“ гэсэн мэдээллийг долдугаар сарын 05-ны 14.40 цагт авч шалгахад амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан байсан дугааргүй шонгийн модны цахилгааны утсанд 7 настай “Н” гэгч охин унадаг дугуйтай явж байгаад хүрч, цахилгаанд цохиулж, нас барсан харамсалтай хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байна.