БСШУС-ын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 08-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Уг наадамд оролцохоор БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан-Уйгарын Өөртөө Засах Орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд Найрамдах Улсаас нийт 200 төлөөлөгч хүрэлцэн ирээд байна. Мөн нийслэлээс мянга гаруй уран бүтээлч, албаны хүн оролцох юм.
Наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын нийт 200 гаруй төлөөлөгчид, Монгол Улсын мэргэжлийн урлагийн уран бүтээлчид болон соёлын биет бус өвийн өвлөн тээгчид, соёлын үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна.
