Хүүхэд хамгаалал, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор НХГБХГ, ЗЦА хамтран ажиллаж байна.
Тухайлбал, хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх олон нийтэд сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой "Анхаарал хариуцлага эрсдэлгүй орчин" аяныг 2018 оны долдугаар сарын 01-ний өдрөөс есдүгээр сарын 01 хооронд хоёр сарын хугацаанд зохион байгуулж байна. Аяны хүрээнд амралт зугаалга эхэлсэнтэй холбогдуулаад Улаанбаатар хотын дөрвөн чиглэл болох Баянзүрхийн товчоо, 22-ын товчоо, Яармаг, 7 буудал, Налайх, Багахангайн постоор дамжин хөдөө орон нутаг руу гарч байгаа иргэдэд хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх, хүүхэд тээвэрлэлтэнд хяналт тавих ажлыг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Цагдаагийн газар, Замын цагдаагын албатай хамтран зохион байгуулж байна.