ЗАРЛАЛ
“Балдорж” сан нь Монгол Улс дахь Канадын Элчин сайдын яамтай тодорхой сэдвээр шилдэг нийтлэл шалгаруулах чиглэлээр хоёр дахь жилдээ хамтран ажиллаж буйгаа дуулгахад таатай байна. Энэ уралдаанд оролцохыг хүссэн сэтгүүлчид доорх хоёр сэдвийн хүрээнд бүтээлээ БАЛДОРЖ шагналын бүтээл хүлээн авах журмын дагуу ирүүлнэ үү. Шагналын сан 1000 канад доллар бөгөөд шилдэг нэг бүтээлд олгоно.
•Монголын нийгэм дэх эрх тэгш байдал, жендерийн тэгш байдлыг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүний хөрөг, бодит жишээ
•Амар тайван, аюулгүй нийгмийг бий болгоход монгол эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр
Таны бүтээлийг baldorj.san@gmail.com хаягаар хүлээн авах болно. Лавлах утас: 99059710
Монголын сэтгүүл зүйн шилдэг нийтлэл, нэвтрүүлэгт олгодог БАЛДОРЖ шагналын арав дахь удаагийн шалгаруулалтын гуравдугаар улирлын дүнгээ гаргав. Энэхүү шалгаруулалтад сонин, телевиз, радио, сэтгүүл, сайтын 30 сэтгүүлч 61 бүтээлээ ирүүллээ. БАЛДОРЖ шагналын шүүгчдийн баг сэтгүүлчдийн бүтээлийг нягтлан шүүгээд уламжлал ёсоор эхний арав болон удаах арван бүтээлийг шалгаруулан, сэтгүүлчдийн нэрсийн үсгийн дарааллаар танилцуулж байна.
Б. УДААХ АРАВТ:
Э.АРИУНАА “News” агентлаг
“Хагалгаа хийхдээ бээлийнийхээ тасархайг үлдээчихсэн байсан” нийтлэл
Х.БОЛОРМАА udriinsait.mn сайт
“Ганга нуур гундаж, ганганан чуулдаг шувууд нь хулжжээ” нийтлэл
Б.ТҮВШИНТӨГС niisleltimes.mn сайт
“Ясан эвэр хайгчдын цусан мөр” нийтлэл
Ж.ТЭГШЖАРГАЛ ub.life сайт
“Нэг үхэл, хоёр үхэл... Хүү хэд үлдсэн бэ?” нийтлэл
Э.ХҮРЭЛБААТАР “Өдрийн сонин”
“Даага унаж уралдсан хоёр настай хүүгийн ээж Н.Отгонцэцэг: Нөхрөө яагаад нялх үрээ даага унуулж уралдуулсныг ойлгохгүй байгаа” ярилцлага
Э.ХАРЦАГА “Өнөөдөр” сонин
“Пёнчан-2018 өвлийн олимп” гэрэл зургийн сурвалжилга
З.ЦЭЛМЭГ, Х.БАЯРМАА
“Засгийн газрын мэдээ” сонин “Уламжлал шинэчлэлийн дунд “гээгдсэн” үрс” нийтлэл
Б.ЭНХМАРТ “Үндэсний шуудан” сонин “Оюуны спортын мөс зүсэгч” ярилцлага
Э.ЭНХЦОЛМОН чөлөөт сэтгүүлч
“Залуу насны минь өвчин эдгэхэд би үхнэ” цуврал нийтлэл
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ “Өнөөдөр” сонин “Хубилай хааны “сүүдэргүй” цагаан суварга” нийтлэл