Хэнтий аймгийн Дадал сумын нутагт иргэд рүү мотоцикльтой хүн буудсан гэх мэдээллийг аймгийн цагдаагийн газар 2018 оны долдугаар сарын 08-ны орой авчээ. Мэдээллийн мөрөөр ажлын хэсэг гарган буудсан гэх иргэдийг саатуулан шалгахад тус аймгийн Дадал сумын хоёр иргэн гөрөөс хэмээн андуурч буудсанаас нэг иргэн газар дээрээ нас барж, нэг иргэн хэвлий тус газраа шархдсан байна. Тус хэргийг Цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.