Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наамдын хурдан шүдлэн, хязаалан морьдын уралдаан өнөөдөр /2018.07.10/ боллоо. Хязаалан насны 236 морь, шүдлэн насанд 201 хурдан буян хурдаллаа.
Хүй долоон худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 1151 алба хаагч уралдааны аюулгүй байдлыг хангаж, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.
Та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн, сайхан наадаарай.