Үндэсний их баяр наадмын нээлт энэ жил сайхан боллоо. Хуримын ёслол, бөх гээд Монгол хүний аж амьдрал, наадам бол бидний бахархал юм гэдгийг урлагаар харууллаа.
Нээлтэд 800 цэргийн албан хаагч, 250 оюутан, одонтой ээжүүд хүүхдүүдийн хамт, УДЭТ-ийн бүх уран бүтээлч, Үндэсний их театр, Улсын филармони, ДБЭТ, Хилийн цэрэг гээд урлагийн байгууллагууд болон дуучид оролцжээ.
Энэ жилийн наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий продюссерээр Үндэсний урлагийн их театрын захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажилласан байна.
