Өчигдөр буюу 2018 оны долдугаар сарын 10-ны өдөр БГД-ийн II хорооны нутаг дэвсгэрт "Hyundai" портер маркийн автомашины жолооч Я нь зорчих хэсгийн хашлага даван, зүлэгжүүлсэн ногоон байгууламжийг эвдэж, гэмтээсэн зөрчил гаргасан. Иргэн Я нь нэгэн талхны компанийн борлуулагч бөгөөд бороо орж, замын түгжрэл үүссэн байсан учир хашлага давсан хэмээн мэдүүлэг өгчээ. Иймд тухайн жолоочийн эрхийг хоёр жилээр хасаж, тухайн зүлэг, ногоон байгууламжийг эвдэж, гэмтээсэн хохирлыг нөхөн төлүүлсэн бөгөөд аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авчээ.