Сонгинохайрхан дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны 6 гудамжинд байшингийн дээвэр долдугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн үед нуржээ. Ослын газар есөн настай хүүхэд дээвэрт дарагдсан байсныг Сонгино хайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Э.Сайнбилэг, цагдаагийн ахлагч О.Батсайхан нар шуурхай аврах ажиллагаа явуулан эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Ослоос хүүхдийг аварч байгаа бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна.