Монголчууд цугласан газар хоггүй байна гэж байдаггүй байсан үе ард хоцорчээ. Энэ жилийн наадмаар наадамчин олон маань хогоо хаяхгүй, цэвэр цэмцгэр, соёлтой наадаж сурснаа харуулав. Үндэсний их баяр наадмын зургуудыг нэхэн харахад цаанаа л нэг өнгөлөг, цэмцгэр харагдана.