Хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтын үеэр талбай дээр гүйн гарч ирсэн дүрэмт хувцастай дэггүй нөхдийг санаж байна уу? Тэд бол "Pussy Riot" буюу нийгэмд үймээн самуун таригч группын гишүүд аж. Тэд дөрвүүлээ байсан бөгөөд хоёр нь талбай дээр гарч ирсэн. Адтай нэг нь Мбаппетай алгаа цохилцоод амжсан гээч. Тэднийг төрийн албан хаагчийн дүрэмт хувцсыг зөвшөөрөлгүй ашигласан хэрэгт буруутгаж байгаа аж. Дахиж ийм үймээн самуун гаргахгүй байх үүднээс сахилагагүй залуусд 10 мянган рублийн торгууль, 160 цаг олон нийтийн ажил хийх шийтгэл, гурван жил спортын уралдаан тэмцээн үзэх эрхийг нь хассан байна.
Эх сурвалж. https://www.timesofisrael.com/