Нэг сарын турш үргэлжилсэн хөлбөмбөгийн ДАШТ дуусахын үед хөгжөөн дэмжигчдийнх нь сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрсэн бололтой. Ямар сайндаа л мөрий тавьж, үс гэзгээрээ дэнчин тавьж зарим нэг нь бүр санаанд оромгүй үйлдлүүд үзүүлжээ. Ингээд дараах жиргээнүүдээс өнөөдөр тэд хэрхэн балрахыг харцгаая.
- Санасандаа үзсэн бооцоо хамгийн барьцгүй нь байдаг.
- Энэ ч арай хэтэрнэ ээ
- Лужники цэнгэлдэх хүрээлэнд бөмбөг хэрхэхээс монголд байгаа залуугийн үсний засалт шууд хамааралтай.
- Сахилагагүй ч гэсэн хөөрхөн, сэтгэлтэй, энэ хөгжөөн дэмжигчийг бага загнаасай.
Ер нь тэгээд зүрх сэтгэлгүй хүмүүс байгаа биш. Залуу насыг алдаа нь хурцалж чимж өгдөг гэдэг үг байдаг даа. Бооцоогоо алдсан ч фанатууд сэтгэлээр унаагүй байх. Сэтгэл байхад үс, мөнгө хоёр яахав дээ буцаад л ургачихна. Дараагийн хөлбөмбөгийн ДАШТ ай даа мөн ч хол байна даа.