ЦУОШГ-аас 2018 оны долдугаар сарын 17-ноос 23-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулж байна. Тус мэдээнд дурдсанаар энэ долоо хоногт ихэнх нутгаар бороо хуртай, зарим газраар усархаг бороо аадар орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас онцгой сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгаар: 16-19нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст бороо, 21-22нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Зарим газраар борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 16-20-нд Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 16-17нд ихэнх нутгаар, 18-19,21-22нд зарим газраар түр зуурын бороо, 20-нд ихэнх нутгаар усархаг бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-нд баруун хойноос 12-14м/с, бусад хугацаанд борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ. 19-20-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус хүрч хална. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 16-нд нутгийн хойд хэсгээр, 17,19, 20,21-нд ихэнх нутгаар, 18,22-нд зарим газраар түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Салхи 20-21-нд ихэнх нутгаар үе үе 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 25-30 градус дулаан, 20-21-нд нутгийн зүүн хэсгээр 28-33 градус хүрч хална.
Говийн аймгуудын нутгаар: 16-21нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-21нд баруун хойноос үе үе 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 11