Ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо орж, зарим газар үер бууж байна. Иймд ард иргэдийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг холбогдох албаныхан анхааруулсаар байгаа юм.
Нийслэлд болоод орон нутагт өчигдөр, өнөөдөр орсон борооны улмаас зарим зам, айл өрхүүд усанд автаж байгаа талаарх мэдээллийг Онцгой байдлын албаныхаас өгч байна.
Иргэд та бүхэн үерийн аюулаас сэрэмжилж,
- Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах,
- Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,
- Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хүүхдийг хараа хяналтгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна
