Долдугаар сарын 21-ний бямба гариг. Билгийн тооллын 9, хоёр хар мэнгэтэй хөх бар өдөр. Өглөө нар 05.16 минутанд мандан, орой 20.42 минутанд жаргана.
Уг өдөр морь, нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд гахай, хулгана жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийлэх нь зүйтэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаах зэрэг үйлэнд сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үсээ засуулбал өвчин өчүүхэн ирнэ.