НӨАТ-ын урамшууллын 2018 оны 7 дугаар сарын сугалааны тохирол долоодугаар сарын 22-ны Ням гаригт Боловсрол телевизээр 20 цаг 30 минутад орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны 06-р сарын 01-нээс 06-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа цахим төлбөрийн баримтын системийн бүртгэлийн дагуу НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.