И-баримт сугалааны ээлжит тохирол өнөөдөр орон даяар явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны 6 дугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулсан юм. Энэ сард супер шагналын эзэн тодорсонгүй. Харин
Уг тохирлоор:
- 50 мянган төгрөгийн азтан 18,590
- 200 мянган төгрөгийн азтан 1,872
- Нэг сая төгрөгийн азтан 188
- 5 сая төгрөгийн азтан 16
- 10 сая төгрөгийн 3 азтан тодорлоо.
Дараагийн тохирол буюу 7 дугаар сарын 1-31-ний хооронд хийсэн худалдан авалтын баримтаас шалгарах азтануудыг ирэх сарын 19-нд тодорно.