БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран ирэх сарын 11-15 ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадмыг зохион байгуулах гэж байна.
"Нүүдэлчин Монгол" наадмын хүрээнд Соёлын биет бус өвийн их наадам, Үндэсний спортын VI их наадам зохион байгуулагдах бөгөөд 21 аймаг, нийслийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2,000 гаруй үндэсний спортын тамирчид хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билиг авхаалж самбаа, ур чадвараа сорих бөгөөд Соёлын биет бус өвийн ай савд багтах “Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах юм байна.
Тус үзэсгэлэн худалдаа нь Монгол түмний уламжлалт гар урлал, уран бүтээлийн уламжлалт арга барилыг хойч үед өвлүүлэн уламжлуулах, гар урчууд, бизнесийн байгууллагын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гар урчуудыг алдаршуулах, гар урлалын бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд худалдаалах боломжийг бүрдүүлэх зорилготой талаар зохион байгуулагчид мэдээллээ. “Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн, худалдаа нь дор дурьдсан 10 төрлийн хүрээнд зохион байгуулагдана.
“Нүүдэлчин Монгол” наадмын үеэр зохион байгуулагдах тус үзэсгэлэн, худалдааны үеэр бүтээгдэхүүнээ олон түмэнд дуудлага худалдаагаар худалдаалах боломжийг мөн оролцогчдод олгох юм байна.
“Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй, иргэн аж ахуйн нэгж оролцох боломжтой. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж авна уу.