Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат өндөр настан Н.Цэндсүрэн өнөөдөр Үндэсний төв номын санд 293 ширхэг номын баринтаг бэлэглэлээ.
Тэрбээр “Соёл иргэншлийг хадгалж, өвлүүлэн дамжуулж ирсэн олон судар, номонд баринтаг хийж бэлэглэхээр ирлээ. Номнуудаа сайхан өлгийдөөрэй. Цаашид Монгол түмэн минь тэр тусмаа өндөр настнууд номын баринтаг оёж, буян хийгээсэй гэж хүсч байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай” хэмээв
