Эсэргүүцэж буй хэдий ч цаазаар авах ялыг сэргээнэ гэдгээ Шри Ланка улсын Ерөнхийлөгч Майтрипала Сирисена мэдэгдэв. Тус улсад хуулийн дээд хэмжээнд хориг тавиад 40 жилийн нүүр үзэж буй аж. Европын холбоо болон дипломат төлөөлөгчийн хэд хэдэн газар дээрх төлөвлөгөөг эсэргүүцэж буйгаа Шри Ланкийн эрх баригчдад илэрхийлж байгааг “Adaderana” цахим хуудас мэдээллээ. Энэ сарын эхээр Ерөнхийлөгч нь саналаа Сайд нарын танхимдаа өргөн барьснаар Хууль зүйн яам нь шаардлагатай арга хэмжээг авах үүрэг хүлээсэн аж. Тус улс хамгийн сүүлд 1976 онд цаазаар авах ялыг гүйцэтгэсэн гэнэ.