Монголын улсын нэгэн иргэн ОХУ-ын автозамын боомт Хиагтаар 140 килограмм алим, тарвасыг Монгол руу нэвтрүүлэх гэж байгаад саатуулагджээ. Автомашины тээшинд тээвэрлэж явсан уг жимс гарал үүслийн гэрчилгээгүй байсан тул хураан авч ОХУ-ын холбогдох газарт нь буцаан шилжүүлжээ. Харин зөрчил гаргасан Монголын иргэнд захиргааны хариуцлага хүлээлгэх гэнэ.
Дашрамд сануулахад, Монгол улсаас ОХУ руу мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, амьд амьтдыг тээвэрлэх, зөөвөрлөхийг 2017 оны 1-р сарын 12-ноос эхлэн түр хориглоод байгааг Эрхүү муж, Буриадын БНУ-ын Мэргэжлийн хяналтын газар анхааруулж байна. Тиймээс хойд хөрш рүү аялж байгаа монгол иргэд хориглосон бүтээгдэхүүнийг хил нэвтрүүлэх гэсэн үйлдлийг удаа дараа гаргаж байгааг анхааруулжээ.