ОХУ-ын Красноярск мужийн шувуу үржүүлгийн “Заря” компани 2018 онд тахианы 37 сая ширхэг өндгийг Монголд экспортлохоор төлөвлөжээ. Мужийн Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээллээр үүнээс 6 сая 30 мянгыг нь нийлүүлээд байгаа бөгөөд энэ сард тус байгууллага 907,2 мянган ширхэг өндгийг хянаж, шалгаад Монголд нийлүүлэх зөвшөөрөл олгожээ. Красноярск муж нь тахианы өндөгнөөс гадна улаан буудайг манай оронд нийлүүлдэг ажээ.